Алдарт "The Hu" хамтлаг Монгол дахь анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр буюу долоодугаар сарын 10-нд бүрэн хэмжээний тоглолтоо хийхээ албан ёсоор зарласан юм. Хамтлагийн зүгээс "Нэг оройг Монголоороо омогшиж өнгөрөөцгөе. Дэлхийд Монголоо тамгалдаг ая дуугаа та нартаа барих болно" хэмээжээ.
Тоглолт энэ сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Шангри-Ла зочид буудлын баруун талын "Hit" паркт болно.
Энгийн тасалбар: 99,000 төгрөг
"Fan zone" тасалбар: 600,000 төгрөг
"VIP" тасалбар: 2,000,000 төгрөг