Солонгосын хэвлэл:Шударга дүрээр гарч ирсэн Л.Оюун-Эрдэнэ өөрөө авлигын асуудалд орооцолдов
ad

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод түүний хүү О.Тэмүүлэн нарыг орлогоо нотлохыг шаардсан "Огцрох амархан" жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл энэ жагсаалын талаар Солонгосын хэвлэл хэрхэн мэдээлснийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхий Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шаардан иргэд нь жагсаж эхлээд байна. Ерөнхий сайдын хүү болоод түүний найз охины тансаг хэрэглээ, асар их үнэтэй машины зураг олон нийтийн сүлжээнд ил болсноос энэ бүхэн эхэлжээ. Тодруулбал, Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн найз охиндоо Chanel брэндийн цүнх, Итали алмазан бөгж, дээд зэрэглэлийн үнэтэй Япон машиныг бэлэглэсэн нь ил болж, үүнийг эсэргүүцсэн иргэд Ерөнхий сайдыг огцрохыг шаардан төв талбай дээрээ жагссаар байгаа аж.

Жагсагчид Ерөнхий сайдын хүү ямар орлогоор ийм их үнэтэй бэлгийг найз охиндоо өгснөө тайлбарлаж, орлого нотлохыг шаардаж буй нь энэ юм. 


Ерөнхий сайдын хүү найз охиндоо бэлэглэсэн Chanel брэндийн гар цүнх жагсагчдын чухал бэлэг тэмдэг болсон агаад "Бидэнд ийм үнэтэй цүнх авах мөнгө алга" хэмээх санааг залуучууд илэрхийлэхээр цүнхтэй жагсаж байгаа аж.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шударга хүний дүрээр гарч ирж, эрх мэдэлд хүрч, төрийн албан дахь авлигыг үндсээр нь үгүй хийнэ хэмээн амлаж байв. Гэвч өдгөө өөрөө авлигын хэрэгт төдийгүй ёс зүйн томоохон асуудалтай нүүр туллаа.

Мөн тэрбээр одоог хүртэл энэ асуудлаар ямар нэгэн албан ёсны тайлбар өгөөгүй байна. Тиймээс иргэд нь түүнийг орлого нотолж чадахгүй байна хэмээн үзэж огцрохыг шаардан жагсаж байна.


Эх сурвалж:nbnnews.kr.com

Мэдээллийг бэлтгэсэн:IVOICE.mn сайтын БНСУ дахь тусгай сурвалжлагч Б.Должинжав

Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ