"When Life Gives You Tangerines" цуврал үзэлтээрээ дэлхийд 6-р байранд жагсаж байна
ad

Netflix-ийн "When Life Gives You Tangerines" (монголоор "Амьдрал чамд жүрж өгөх үед") цуврал нь 2025 оны 3-р сарын 7-нд дэлхий даяар цацагдаж эхэлсэн. Энэхүү 16 ангит драма нь Жэжү аралд төрсөн Э Сүн (IU), түүний нөхөр Ян Гван-Шик (Парк Бо-гум) болон тэдний охин Ян Гүм-Мён нарын гурван үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг дөрвөн улирлын турш өгүүлнэ.

Тус цуврал нь үзэгчид болон шүүмжлэгчдээс өндөр үнэлгээг аваад байна. IMDb дээр 9.4 оноо авч, Солонгосын хамгийн өндөр үнэлгээтэй цувралуудын нэгээр нэрлэгдэж байна. Мөн, Netflix-ийн телевизийн цувралын ангилалд 10 улсад 1-р байрт, дэлхийн хэмжээнд 6-р байрт жагсаж байна.

Цувралын нэр нь Жэжү хэлнээс гаралтай бөгөөд "Чи үнэхээр их хөдөлмөрлөсөн" гэсэн утгатай. Энэ бүтээл нь Солонгосын дайны дараах үеийн энгийн иргэдийн амьдралыг бодитоор харуулж, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөснөөрөө онцлог юм.

Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ