Фэнүүдийн бүдүүлэг үйлдэл нь Ishowspeed-г Норвеги руу дахиж хэзээ ч очихгүйд хүргэжээ.
Тодруулбал, дэлхийн алдарт стример Ishowspeed Норвегийн нийслэл Осло хотод 2024 оны долдугаар сарын 3-нд лайв хийж байх үедээ хөлийн шагайгаа гэмтээж байжээ. Тодруулбал, түүнийг лайв хийх үеэр тухайн дэлгүүрийн гадаа маш олон фэн нь цуглараад байсан аж. Ийн түүнийг дэлгүүрээс гарах үед фэнүүд нь түүнийг хүрээлж, тэднийг зогсоохыг хүссэн ч дийлээгүй байна.
Түүнийг машиндаа суух үед зарим нь түүн рүү үсэрч, үснээс нь зулгааж, ус цацаж, машин руу нь дайрчээ. Энэ үеэр тэрбээр шагайгаа гэмтээсэн байна. Норвеги дахь энэ өдрийг IShowSpeed амьдралынхаа хамгийн аймшигт өдрүүдийн нэг хэмээн үздэг аж.
Тиймдээ ч дараа нь юу болсон тухай бичлэг хийхдээ "Ахиж хэзээ ч Норвегид ирэхгүй. Ахиж хэзээ ч ийм новшийн улсад очихгүй. Тэд үснээс минь зулгааж, түүнийгээ над руу шидсэн. Нэг залуу машин дээр минь гарч үсэрсэн гээд боддоо" хэмээн ярьж байв”
Тэрбээр аяллынхаа үеэр фэнүүдийнхээ хөлд дарагдаж, тэдний халдлагад өртөж байгаа анхны тохиолдол нь энэ биш.
Малайз болон Австрид аялах үеэрээ рестораны гадаа цугласан фэнүүдээс өөрийгөө хамгаалахын тулд дотор нь өөрийгөө цоожилж байжээ.
Энэ тухай "Хүмүүс над руу үсэрч дайрч ирэх нь үнэхээр галзуу санагддаг. Иймэрхүү зүйлийг үзэн яддаг. Эхэндээ хөгжилтэй байдаг ч сүүлдээ намайг гэмтээхүйц хэмжээнд хүрэх нь ч бий. Тиймээс л хэн нэгэн фэн над руу хэт ойртоход би дургүй" гэж ярьжээ.
Ийн бид ч түүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч элдэв асуудалгүй үдэж өгөхгүй бол Норвеги шиг "новшийн улс" болоод дуусах вий. Хэдий шүтэж биширдэг ч гэлээ хувийн орон зайг нь хүндэтгэн биед нь зөвшөөрөлгүй хүрэх хэт ойртохгүй байхыг нөхөрсгөөр сануулж байна. Ганц хүний буруу үйлдэл бүхэл бүтэн улсын нэр хүндийг унагах асар том эрсдэлтэй байдаг.
Эх сурвалж:Forbes, hindunews
Мэдээллийг бэлтгэсэн: Сэтгүүлч, орчуулагч Б.ДОЛЖИНЖАВ