33 тэрбумын дуулиан: Б.Намуун, Г.Ган-Очир нарын хэн нь ХУДАЛЧ вэ
ad

Иргэн Г.Ган-Очирын цахим хуудсандаа нийтэлсэн мэдээлэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун хариу өгч, түүнийг худал, ташаа мэдээлэл санаатайгаар тарааж, олон нийтийг төөрөгдүүлж байна хэмээн мэдэгдсэн байна. Тэрээр энэ үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардсан бөгөөд ийм үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл болон бусад холбогдох хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно гэж онцолжээ. Мөн уг асуудлаар хууль хяналтын байгууллагад хандаж, шалгуулахаар албан ёсоор өргөдөл, гомдол гаргасан тухайгаа дурдсан байна.



Г.Ган-Очир өмнө нь цахим орчинд хуурамч мэдээлэл түгээсэн, залилан хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагын анхааралд хэд хэдэн өртөж байсан.Тэгвэл тэрбээр энэ удаа "Ерөнхийлөгч асан Баттулгын охин Б.Намуун, намууны нөхөр О.Тэнүүн, /О.Тэнүүн нь Шадар сайд С.Амарсайханы ах Отгонбаярын хүү/ Монгол Улсын харцага Н.Батзаяагийн гэргий Хууль зүйн дотоод хэргийн яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал, Хөгжлийн банкны хуульч Д.Оргил, Грейт Сайрус группийн захирал П.Амартүвшин нар нийлж, Буянт-Ухаа 2 хороолол болон Шинэ яармаг хороололд байранд оруулна гэж 2 жилийн хугацаанд луйврын пирамид үүсгэж 330 иргэнээс 33 тэрбум төгрөг залилан авч 2024 оны сонгуульд зарцуулжээ. 




Уг хэрэг нь хуулийн байгууллагад шалгагдаад ирэхэд ХЗДХ яамны мэргэжилтэн Ш.Энхжаргал гэсэр сүмийн хажууд байрлах Holly Day буудалд учир битүүлгээр нас баржээ. Ш.Энхжаргал нас барахаасаа өмнө 6 хуудас гэрээслэл бичиж авсан мөнгөө юунд зарцуулсан хэнд өгснөө бүгдийн бичиж үлдээсэн байна. Хөгжлийн банкны хуульч Д.Оргил, талийгач Энхжаргалыг энэ хэргийг чи бүгдийн даагаад үхээрээ тэгэхгүй бол 3 хүүхдийг чинь ална гэж байнга сүрдүүлдэг байж. Х.Баттулгаа луйварчин охин хүргэн хоёроо хүүтэй мөнгө зээлж, гэр орноо зарж орох оронгүй болсон энэ олон хохирогч нарыг хохиролгүй болго гэж хэлээч ээ. Чи Монголыг хорлож байсан бол чиний үр хүүхэд Монголчуудыг хорлож явна. Хохирсон иргэдийг доор коммент бичиж ард түмэнд бас юу болсон талаар үнэн зөв мэдээлэл хүргэхийг хүсье" хэмээсэн байв.

Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ