Дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй дөрвөн төрлийн вакциныг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэлж байгааг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлжээ.
БНХАУ-аас Синофарм вакциныг 300,000 тунг авчирч хадгалсан байна. Уг вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл өгөхөөр дархлаажуулалтаа эхүүлэхийг холбогдох албаныхан мэдээлсэн юм. Спутник-V вакцинд ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй хэдий ч нөөцөө бүрдүүлж, татан авалтаа эхлүүлж байгаа ажээ.