Малын индексжүүлсэн даатгалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай мэдээллээ
ad
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, малчдын мал сүргийг учирч болзошгүй эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоог бэхжүүлнэ. Үүнд: Нэгдүгээрт, даатгалын нөхөн төлбөр олгох босго үзүүлэлтийг хуульчилсан байгааг өөрчлөн уян хатан тогтоосноор Малын индексжүүлсэн даатгалын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар малчдын даатгалд хандах итгэл үнэмшлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Хоёрдугаарт, даатгалын нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд дараа жилийн намар буюу хохирол гарсны дараа олгодог байсныг өөрчилж, нөхөн төлбөрийг хэсэгчлэн урьдчилан олгох шинэлэг зохицуулалтыг тусгаад байна. Ийнхүү нөхөн төлбөрийг урьдчилан олгосноор малчдын амьжиргааны эх үүсвэрт дэмжлэг үзүүлэх, нөгөөтээгүүр үргэлжлэн тохиолдож болзошгүй зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.



Арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Ц.Идэрбат, М.Мандхай нар хүрэлцэн ирж, малчин түмэндээ мэндчилгээ дэвшүүлэн, үг хэллээ. Хэнтий аймгийн тухайд 18 сумын 416 хоршоо "Шинэ хоршоо - Чинээлэг малчин" хөдөлгөөнд нэгдсэн бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнд 300 гаруй хоршоологчид ирж оролцлоо.







Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ