Мүн Су Ри:Миний ээж яг л Э Сүн шиг цуцашгүй дайчин эмэгтэй
ad

Өмнөд Солонгосын "Амьдрал чамд бэрсүүт жүрж өгөхөд" /When Life Gives You Tangerines/ драма "Netflix"-ийн шилдэг киноны жагсаалтыг тэргүүлсээр буй.

 Тус киноны гол дүр Э Сүний залуугийн дүрд дуучин IU, хөгшин үеийнх нь дүрд жүжигчин Мүн Су Ри тоглосон.


Тэгвэл амьдрал дээрээ ч хэдийнэ ээж болсон жүжигчин Су Ригийн энэ удаагийн дүр ээжийн чин сэтгэлийн халуун хайрыг маш тодоор харуулж, үзэгчдээс ихээхэн сайшаал хүртээд буй.


Тэрбээр кино зохиолоо уншиж байх үедээ ээжийгээ л их бодсон тухайгаа ярьжээ. Түүний ээж нь мөн жүжигчин мэргэжилтэй.


Э Сүний дүр 1951 онд төрсөн бол Мүн Су Ригийн ээж 1952 онд төржээ. Тийн тэрбээр ээжийнхээ 22 настайд нь төрсөн байна.

Энэ тухайгаа "Ээж минь цэл залуухандаа гэрлэж, хүнд хэцүү юунд ч бууж өгөлгүйгээр тэмцэж, үргэлжийн дайчин амьдарсан. Тиймээс Э Сүн дүрийг бүтээхдээ ээжийгээ л бодсон. Тийм залуухан байсан атлаа ээж минь бүхнийг зохицуулж, намайг юугаар ч дутаалгүй хангалуун, хайраар дүүрэн өсгөсөн. Эргээд бодоход бид тийм элбэг дэлбэг амьдраагүй ч ямар нэгэн зүйл дутлаа гэх мэдрэмж надад төрж байгаагүй. Тиймдээ ч киног маань үзэж байхдаа ээж уйлсан байхаа. "Киног нь үзсээн. Охиноороо бахархаж байна" гэж хэлсэн. Өөр олон зүйл яриагүй ээ. Харин аав маань "Үнэхээр их зүйлийг ойлгуулахаар жүжиглэсэн охиндоо баярлалаа" гэж мессэж илгээсэн" гэв.


Жүжигчин Су Ри нэг охинтой. Тиймээс охинд нь хадам ээж нь муухай ханддаг хэсэг түүнд их хүндээр тусчээ.

 

Энэ тухай "Э Сүн бол бусад ээжүүдтэй яг ижил. Шөнө хэдэн цагт залгасан ч утсаа авч, очих бүрт хоол хийж өгч, оймсоо өмсөхийг нь хүртэл сануулдаг. Энэ үйлдлүүдийг өөрийн дүрээр харуулах нь миний хамгийн том зорилго байв. Тиймдээ ч миний охиныг /Geum-myeong/ хадам ээж нь дээрэлхдэг хэсэг сэтгэлийг минь их шархлуулсан. Хэрэв бодит амьдрал дээр миний охинд тийм зүйл тохиолдсон бол охин минь чанга гэгч нь уйлж надад бүхнийг хэлэх л байсан" гэж ярьжээ.


Эх сурвалж:Korea Times 


Мэдээллийг бэлтгэсэн: IVOICE.mn сайтын БНСУ дахь тусгай сурвалжлагч Б.Должинжав 


Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ