Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо үргэлжилж байна.
Өнөөдрийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ : • Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, • Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц, • Эрчим хүчний үнэ тариф, цаашид авах арга хэмжээ, • Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, цаашид авах арга хэмжээ, • Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, • Ой хээрийн түймрийн нөхцөл байдал зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.