Хуралдааны үеэр, Хотын дарга Х.Нямбаатар "Зургаан жил гацсан дүүжин тээврийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх гээд 10-20 байгууллагатай зөвшилцөлд өнгөрсөн долоо хоногт хүрсэн байна. Дөрөвдүгээр сарын 4-нд барилга угсралтын ажил эхэлнэ. Аравдугаар сарын 4-нд нэгдүгээр шугамыг дуусгана" гэлээ.