The MongolZ шигшээд шалгарлаа
ad

$1 саяын шагналын сантай "Intel Extreme Masters Melbourne 2025" тэмцээнд оролцож буй Монголын The MongolZ баг хэсгийн хагас шигшээд FaZe Clan-ыг 2-0 (Dust II 13-8, Ancient 16-13) харьцаатай хожлоо.

Батболдын "mzinho" Аюуш эхний map-д ADR 93.5, KAST 90.5%, Rating 1.54 үзүүлэлтээр багаа тэргүүлэв.

Ингэснээр The MongolZ шигшээ шатанд шалгарч, маргааш 14:15 цагаас "MOUZ" багтай хэсгийн байрлалаа тодорхойлох тоглолт хийнэ.

Сүүлийн хоёр том тэмцээнд шигшээ шатанд шалгарч чадаагүй байсан ба энэ удаагийн амжилтыг Techno4K Содбаяр “жинхэнэ сорил” гэж тодорхойлов.

Багийн байрлалаа сольсон асуудлаар bLitz Гарьдмагнай багийн ахлагч хэвээр гэдгийг онцолжээ.

Тэмцээнд G2, Spirit, Aurora багууд оролцоогүй байна.

Сэтгэгдэл бичих

Бусад мэдээ