Мяьнмар улсын Мандалай хотод баасан гарагт 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, бямба гарагийн 09:00 цагийн байдлаар 150 хүн амиа алдаж, олон мянган хүн гэмтэж бэртээд байна. Энэ газар хөдлөлтийн улмаас нас барсан хүний тоо 10 мянгад хүрэх эрсдэлтэйг АНУ-ын Геологийн судалгааны төв мэдээллээ.
Энэ удаагийн газар хөдлөлтийн чичиргээ нь Тайландын Бангкогт мөн мэдрэгдэж, барилга байшин нурж, 10 хүн нас барж, олон тооны хүн нурангид дарагдаад байна.
Азийн ядуу буурай орнуудйн нэг болох Мьянмар нь 2021 онд Засгийн эрхийг цэргийнхэн хүчээр авснаас хойш дотооддоо иргэний дайнтай буй. Ийн дэд бүтцээ сайн хөгжүүлж, чанартай барилга барьж чадаагүйгээс гамшгийн хохирол маш их байна гэдгийг ажиглагчид онцлов.
Эх сурвалж:CNN
Мэдээллийг бэлтгэсэн Б.Должинжав